| | USD/MNT 0₮

“Ногоон автобус”-ны Түр хороо өнөөдөр хуралдана

Улсын Ерөнхий Прокурорын/УЕПГ/ газраас байгуулсан Авлигатай Тэмцэх Газар/АТГ/, Цагдаагийн Ерөнхий Газрын/ЦЕГ/ хамтарсан ажлын хэсэг төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан. Тодруулбал, 318 тэрбум төгрөгөөр нийслэлийн нийтийн тээврийн мөнгийг зориулалтын бус аргаар хэрэглэсэн хэрэг илэрсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдрийн /2024.01.17/  хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Харин нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооны тогтоолын төсөл өнөөдөр /2024.04.01/ 14:00 цагаас хаалттай хуралдах аж.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.