| | USD/MNT 0₮

Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан уурхайн ажилчдаа Дорноговь руу шилжүүлж эхэлжээ

Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан өнгөрөгч Баасан гарагт түгжрэлийн асуудлын гол шалтгаан нь Төрийн байгууллагууд Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувьд нь Улаанбаатар хот байршдаг ч 0.2 хувь дээр нь төрийн захиргаа үйлчилгээний байгууллагуудын 90 орчим хувь байгаа.

Тиймээс төрийн байгууллагууд манлайлж хотоос нүүх хэрэгтэй. Хотоос хөдөөг зорих шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж чадвал түгжрэл буурна. Түгжрэлийг бууруулах ажлын гол зорилго нь энэ гэж ирээд ярив

Түүний эл байдал нь улс эх орныхоо төлөө үнэхээр ажиллаж байна гэж харагдуулсан ч биз.

Тэгвэл түүнийг нийслэлд ийнхүү эх орончийн дүр эсгэж суухад сонгуулийнх нь ажил аль эрт эхэлчихсэн бүр хууль зөрчсөн үйлдэл хийж байх жишээтэй.

Товчхон өгүүлэхэд Замын-Үүдэд Болд төмөр Ерөө голын уурхайн ажилчдыг хүчээр шилжүүлж, бас тэдгээр ажилчдыг дарга даамлуудаар нь сүрдүүлүүлж,  Амаа хамхихгүй, хэвлэлийнхэнд, гэр бүлдээ энэ тэр гээд олон юм яривал ажилтай чинь ярина шүү. Та нар тэртэй тэргүй Сэлэнгэд байсан ч хаана ч байсан ч сонгууль өгдөггүй биз дээ.

Ядаж та нар 4 жил ардаа хамгаалалттай байгаач. Эндээс хоолоо олж идэж байгаа юм чинь. Компанийнхаа хүний төлөө өгсөн нь дээр биз дээ Бид 2 хувааж аваад явчихна. Урьдчилаад хэд хоногийн өмнө явна. Замдаа юм хум үзсэн шиг. Хаана ч очиж болно. Иргэний үнэмлэхнүүдээ авчирсан уу гэж ёстой л эрээ цээргүй загнаж зандарч байв.

Бүр нотариатчид хүртэл авааччихсан байсан өгөөд Баасан гарагаас өнөөдрийг хүртэлх 3 хоногийн хугацаанд хэчнээн хүнийг Дорноговь аймагт шилжүүлэв гэдгийг эргэн мэдээлэх болно.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.