| | USD/MNT 0₮

Ч.Улаан: Бидэнд мах, гурилын нөөц хангалттай байгаа тул ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСГЭХГҮЙ

Өнгөрөгч 02 дугаар сарын 29-ны өдөр Франц-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн Б-ээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Түүнээс гадна, энэ хүнтэй хөдөө орон нутагт хавьталд байсан 80 гаруй хүн, Улаанбаатар хотод эхлээд уулзсан 40 гаруй хүний нэр, хаяг, утсыг олж тогтоожээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл хориглолоо.

Үүнтэй холбоотойгоор иргэд хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх шинж тэмдэг ажиглагдаж байна. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийж байна. Тэрбээр " Хүнсний хомсдол орно гэж айх хэрэггүй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан экспорт хумигдсан ч дотоодынхоо нөөцөөр хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг 3-4 сарын турш хангаж чадна. Тухайлбал, энэ жил 12 мянган тонн нөөцийн махыг бэлтгэсэн. Өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргах гэж байна. Үүнээс гадна хувийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн агуулахад 10 гаруй мянган тонн мах бий. Одоогоор махны экспортыг зогсоосон байгаа. Ийм учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй гэдгийг онцлон хэлье. Хамгийн гол нь байгаа нөөцөө тасалдалгүйгээр жигд хүргэж ажиллана. Үүн дээр Нийслэлийн Захирагчийн ажлын албанд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Өдөр тутамд нийлүүлнэ.

Гурилын хувьд үйлдвэрүүд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг бэлдсэн байгаа. Тариаланчид дотоодынхоо хэрэгцээний 80 хувийг хангах ургац хурааж авсан. Оны эхнээс 60 мянган тонн хүнсний улаан буудай импортлох зөвшөөрөл олгогдсон. эхнээсээ орж ирж байна. Ингээд үзэхээр бид гурилын 3-4 сарын нөөцтэй байгаа юм" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Ч.Улаан: Хүнсний хомсдол үүсэхгүй тул ард иргэдийг тайван байхыг хүсэж байна
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.