| | USD/MNT 0₮

Б.Баттөмөр:Би гурван өрөө байранд амьдардаг, гайхуулаад байх юм байхгүй

Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ "лайвтай зочин" хийдэг болжээ. Өөрөөр хэлбэл, олон нийтийн санал асуулгаар лайваар зочноо сонгоод тухайн зочинтойгоо утсаар шууд холбогдоод гэрт нь лайв хийх хүсэлтээ уламжилдаг болоод удаж буй. Өчигдөр орой лайв хийж гурван зочин урьж, гэрт нь зочилж лайвдах зөвшөөрөл авав. Тодруулбал, гишүүн асан Ж.Батзандан болон Баян-Өлгий аймгаас сонгогдсон Т.Аубакирыг сонгов.

Харин гуравдахь зочин нь Дархан-Уул аймгаас сонгогдсон Б.Баттөмөр руу залгаж зөвшөөрөл авах гэсэн боловч тэр нь гэртээ хамт лайв хийхээс цааргалав. Б.Баттөмөр "Хоёулаа манай ажлын байран дээр уулзаж, улс төр нийгмийн хөгжил дэвшлийн талаар ярилцъя. Ажлын байран дээрээ урьж байна. Би гурван өрөө байранд амьдардаг гайхуулаад байх зүйл байхгүй ээ, тиймээс гэртээ урих боломжгүй. Ажлын байран дээр уулзая" гэж учраа хэлжээ. Харин Д.Мөнх-Эрдэнэ хаана уулзахаа эргээд ярилцъя гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.