| | USD/MNT 0₮

Б.ОТГОНСҮХ:АЛСЛАГДСАН ДҮҮРЭГ, ХОРООДООС ИРГЭД АЖИЛДАА ИРЖ ЯВДАГ ТУЛ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ЗОГСООХГҮЙ

Монголд Коронавирус илэрсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж явуулахаар болсон байна. Тэгвэл Нийслэлийн онцгой комиссоос нийтийн тээврийн зохицуулалтыг хэрхэн хийж, ямар маршрутаар явуулах болсныг Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх дарга танилцууллаа.

Тэрбээр “Энэ сарын 10-наас 16 хүртэл нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг түр зогсоосон байна. Үүний дараа НОК-иос тодорхой үе шаттай шийдвэрүүдийг гаргаад явна.
Цаашдаа бид нар ажлын өдрүүдэд 680 автобус явуулахаар төлөвлөсөн. Үүн дээр хот орчмын чиглэл нэмэгдсэн. Тодруулбал, алслагдсан дүүрэг хороодоос маш олон иргэд иргэд ажилдаа явдаг учраас нийтийн тээврийг зогсоохгүй тодорхой хязгаарлалттай явуулна. Тухайлбал, 15 минут тутамд нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минутанд явуулахаар болж байна.

Энгийн үед 900 гаруй автобус замын хөдөлгөөнд оролцдог байсан бол энэ удаад 30 хувиар бууруулж 680 автобус явуулна. Амралтын өдрүүдэд 700 гаруй автобус гардаг байсан бол одоо 450 гаруй автобус гаргахаар төлөвлөсөн байна. Амралтын өдрүүдэд 50, ажлын өдрүүдэд 30 хувиар автобусны гаралтыг хязгаарлаж байгаа гэдгийг ард иргэддээ хэлье.

Хоёрдугаарт нийтийн тээвэрт маш их хүн зорчдог. Тийм учраас эрсдэлтэй газар. Иргэд маань маскаа тогтмол зүүж гараа сайн ариутгах ёстой. Орой болгон автобусанд халдваргүйжүүлэлт ариутгал хийж байгаа. Гэсэн хэдий ч иргэдээс их зүйл шалтгаална. Хамгийн гол нь иргэд хариуцлагатай байж, айж сандрахгүй, олон хөлийн газар явахгүй байх, хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй байна. Дахин хэлэхэд, нийтийн тээврийн хөдөлгөөн зогсоогүй байгаа гэдгийг ард иргэд ойлгоорой” гэлээ.

 

Ажлын өдрүүдэд 680 автобус явуулахаар төлөвлөсөн. Үүн дээр хот орчмын чиглэл нэмэгдэнэ. Тодруулбал, алслагдсан дүүрэг хороодоос маш олон иргэд иргэд ажилдаа явдаг учраас нийтийн тээврийг зогсоохгүй тодорхой хязгаарлалттай явуулна. Тухайлбал, 15 минут тутамд нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минутанд явуулахаар болж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.