| | USD/MNT 0₮

Х.Булгантуяа: "Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг ГУРАВ ДАХИН НЭМЭХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэхээр 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа тусгаж, Сангийн яаманд хүргүүлсэн. 50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр санал хүргүүлсэн.

Энэ жил сонгуулийн жил учраас нэмэх боломжгүй. Халамжийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулиараа хориотой. Одоо цалинтай ээжийн мөнгийг 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 тэрбумыг зарцуулдаг" гэв.

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.