| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Шинэ коронавирусын халдвартай дэлхийн 109 орон нүүр туллаа, Монголчууд минь айж сандрах хэрэггүй

Монгол Улсад коронавирус Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирлээ. ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгч байна. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар дэлхийн 09 оронд тархсан байна. 

Монголд бүртгэгдсэн халдварын талаар ХӨСҮТ захирал Д.Нямхүү “Дорноговь аймагт тусгаарлагдсан иргэнээс КОВИД-19 илэрсэн. Сэжигтэй шинж тэмдэг илэрснээс хойш 123 хавьтлыг илрүүлэх ажлыг зохион байгуулж, тусгаарлаад байна.

Удаанбаатар хотод 43 иргэн, Дорноговь аймагт 80 иргэнийг тусгаарласан. Хэдийгээр өнөөдөр таагүй мэдээ сонссон ч сандрах хэрэггүй. Шинэ коронавирусын халдвартай дэлхийн 109 нүүр орон тулсан. Монголчууд минь сандрах хэрэггүй” гэв.

Халдвар тээсэн франц нөхөртэй нэг нислэгээр хамт ирсэн ДЭМБ-ын зөвлөн туслах багийн гишүүд ирснээсээ хойш ЭМЯ, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамт Сэлэнгэ, Дархан аймагт ажиллажээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Халдвар тээсэн франц нөхөртэй нэг нислэгээр хамт ирсэн ДЭМБ-ын зөвлөн туслах багийн гишүүд ирснээсээ хойш ЭМЯ, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамт Сэлэнгэ, Дархан аймагт ажиллажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.