| | USD/MNT 0₮

Японд эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэсэн хоёр хүн нас барж, 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ

          Япон улсад эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн хоёр хүн нас барж, 100 гаруй хүн өвчилсний дараа тус бэлдмэлийг худалдаанд гаргахыг хориглох шийдвэр гарчээ.

Тодруулбал “Kobayashi” эмийн үйлдвэрээс холестеролыг бууруулдаг, найрлагад нь "беникожи" хэмээх улаан хөгц орсон нэгэн бүтээгдэхүүнийг шинээр гаргасан байна.

Харин дээрх бэлдмэлийг хэрэглэсний дараа хоёр хүн нас барсан бөгөөд 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн аж.

Өвчний шалтгаан “бенижоки” орцтой холбоотой эсэхийг тогтоогоогүй байгаа ч уг орцыг найрлагадаа оруулсан бусад компанийн 40 гаруй бүтээгдэхүүнийг мөн худалдаанд гаргахыг хориглосон хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

“Kobayashi” үйлдвэрийн ажилтнууд ард түмнээс уучлалт гуйж, цахим сүлжээндээ “Бидний бүтээгдэхүүнийг бүү хэрэглээрэй, ирээдүйд ч хэрэглэхгүй байхыг хүсэж байна” гэсэн байна.

Эрүүл мэндийн яамнаас цаашид ч өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгааг анхааруулаад, эрүүл мэндийн асуудалтай, ялангуяа бөөрний өвчтэй бол “бенижоки” орсон бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.

Томоохон асуудал үүсгээд буй уг бүтээгдэхүүнийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн ба өмнө нь импортоор орж ирсэн эмийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахыг хориглож байсан ч дотоодын бүтээгдэхүүнийг хориглож буй анхны тохиолдол болсныг Японы хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж: АР

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.