| | USD/MNT 0₮

“Үндэсний Эвсэл” нь 2024 оны УИХ-д сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ

“Үндэсний Эвсэл” нь 2024 оны УИХ-д сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

 Мөрийн хөтөлбөрөө “Иргэн баян бол улс баян” хэмээн Үндэсний ардчилсан үзлийг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” гэсэн бол

Үндэсний ардчилсан үзлийг удирдлага болгон: Улс төрийн талцал, намчирхлыг таслан зогсоож, Төрийн эрх мэдлийг нэг улс төрийн намд төвлөрөхөөс сэргийлж, Тэнцвэрийг сахиж, эвийг эрхэмлэнэ гэжээ. Энэ оны нэгдүгээр сарын 19-нд болсон Монголын ногоон намын XIV Их хурал болон Монгол ардчилсан намын нэгдүгээр сарын 20-ны VI дугаар Их хурлын тус тус шийдвэрээр “Үндэсний эвсэл” байгуулах шийдвэр гаргаад байсан юм. Улмаар улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Номт овогт Нямтайширын Номтойбаярыг сонгосныг /2024.03.25/-ний өдөр зарласан юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.