| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар: А.Ганхуяг ногоон автобусаа иднэ үү, шатаана уу, хадгална уу тэр хүний асуудал

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга ногоон автобустай холбоотой тавьсан асуулгынхаа талаар хотын даргаас хариулт шаардав.

Энэ талаар Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар "Ногоон автобусыг хилээр буцааж гаргахгүй байгаа асуудал бидний эрх хэмжээнд ямар ч хамаагүй. Иргэн А.Ганхуяг ногоон автобусаа иднэ үү, шатаана уу, хадгална уу тэр хүний асуудал.

Бид хохиролгүй болгох асуудлыг хийж, өнөөдөр Засаг Даргын зөвлөлийн хурлаар "Тэнүүн-Огоо" компанийн үнэлгээтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Тусгай зөвшөөрөлтэй компаниудаар хийлгүүлсэн үнэлгээнүүдийг нэгтгээд өнөөдөр ярилцана" гэв.

Мөн энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Ногоон автобус "Тэнүүн-Огоо" компанийн өмч. Иймд тэр автобусыг яах нь тус компанийн асуудал шүү дээ" гэв.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.