| | USD/MNT 0₮

Иргэдээ COVID-19 илэрлээ гээд айж сандрахгүй амны хаалтаа сайн зүүж, ариун цэврээ сайтар сахиж, дархлаагаа дэмжихийг зөвлөе

Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдлээ. COVID19 өвчнѳѳс болж нийгэмд айдас үүсэн хямралд автаж буй хүмүүс олон байна. 
Та бүхэнд халдварт өвчний стрэссээс гарахад туслах аргыг танилцуулъя.

1.Итгэж болох зөв мэдээ мэдээлэлд төвлөрөх.
- Буруу мэдээлэл нь ядаргааг үүсгэн, зөв дүгнэлт гаргахад саад болдог.

2.Мэргэжлийн хүнээс тусламж авах.
- Сэтгэл санааны хямрал нь хэнд ч тохиолдож болох энгийн үзэгдэл юм.

3.Хэцүү байгаа сэтгэл зүйгээ хүнтэй хуваалцах.
- Гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцах нь сайнаар нөлөөлдөг.

4.Өөрийн бие сэтгэлдээ анхаарах.
- Сайн унтаж амран, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хоолоор сэтгэл зүйн эрүүл мэндээ тэтгээрэй.

5.Хүүхэд болон өсвөр насныханд анхаарал тавих.
- Бага насны хүүхдийн төвшинд тааруулан халдварт өвчний тухай тайлбарлах хэрэгтэй.

6.Тусгаарлалтанд орсон өвчтөн болон түүний гэр бүлийн сэтгэл зүйд дэм өгөх.
- Тэд нартай сэтгэлийг нь хуваалцаж хүнд хэцүү байдлаас гарахад нь туслаарай.

7.Эмнэлэгийн ажилчид болон хөл хорионы ажилчидыг дэмжих.
- Халдварт өвчний талбар дээр ажилж хамгийн их стрэсс авч байгаа тэднийг нэг ч гэсэн халуун дотно үгээр шагнаарай.

Хэрэв энэхүү өвчнөөс болж стрэсс авч байвал ганцаараа хэцүү байдалд удаан байлгүй мэргэжлийн зөвөлгөө аваарай.

Гаднаас орж ирээд 30 секунтээс илүү гараа савангаар угааж, гарахдаа маск зүүхээ мартав аа. 

Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдлээ. COVID19 өвчнѳѳс болж нийгэмд айдас үүсэн хямралд автаж буй хүмүүс олон байна. Та бүхэнд халдварт өвчний стрэссээс гарахад туслах аргыг танилцуулъя.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.