| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Манай улсад коронавирусын халдвар БҮРТГЭГДЛЭЭ

Өнөө өглөө 06.00 цагаас Улсын онцгой комисс яаралтай хуралдаж байна. Уг хуралдаанаар Нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 16-ныг хүртэл бүрэн хаахаар шийдвэрлэжээ. Учир нь Монголд коронавирусын анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ. Тухайлбал, 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр коронавирус илэрсэн байна. Дээрх иргэн нь Францын “Арева” компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлаад буй. 

Эх сурвалжийн хэлж буйгаар "Монголд ажилладаг Францын 57 настай иргэн нутагтаа харьж 10 гаруй хоноод гуравдугаар сарын 2-нд ирсэн. Ирсэн даруйд нь гэртээ 14 хоног тусгаарлахыг сануулсан. Шинж тэмдэг илэрснээс хойш 1-р хавьтлын хүмүүс болон 100 орчим хүнийг цагдаа, тагнуул тогтоосон. Энэ сарын 16-ныг хүртэл УБ, орон нутгийн зам хаалаа" гэсэн юм.

Өнөө өглөө 06.00 цагаас Улсын онцгой комисс яаралтай хуралдаж байна. Уг хуралдаанаар Нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 16-ныг хүртэл бүрэн хаахаар шийдвэрлэжээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.