| | USD/MNT 0₮

Английн гүнж Кэйт Миддлтон хорт хавдрын эмчилгээ хийлгэж байна

Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдартай болж, хими эмчилгээ хийлгэж буйгаа өчигдөр мэдээлжээ. Кэйт Миддлтон өнгөрсөн нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засалд орж, эмнэлэгт хэвтэж байгаа тухай мэдээ гарсан. Тус хагалгааны дараах шинжилгээгээр түүнээс хорт хавдар илэрсэн бөгөөд урьдчилан сэргийлэх химийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Тэрбээр энэ өвчний тухайгаа хэлэхдээ "Ямар ч хэлбэрээр энэ өвчинтэй тулгарсан хүн бүр итгэл, найдвараа бүү алдаарай. Чи ганцаараа биш" гэж хэлжээ. Гэхдээ ямар төрлийн хорт хавдраар өвчилснөө хэлээгүй нууцласан байна. Кенсингтоны ордныхон гүнжийг бүрэн эдгэрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээжээ. 

5 хүн ба хүүхэд нарын зураг байж магад

2 хүн, малгай ба "1 (Archiv) Ea dpa 1o Prinzessin Kate hat Krebs" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.