| | USD/MNT 0₮

ТӨРД ГОЛОГДОХ УЛС ТӨРЧ #5: СОДНОМЫН ЧИНЗОРИГ

Эрүүл мэндийн салбарт ер нь болж бүтэж байгаа юм байна уу? Мөр зэрэгцэн төр түшилцэж яваа сайд нараа танай салбарт бодлого хэрэгтэй хэмээн хэнэгч үгүй томорч суугаа Чинзориг сайдын салбарт ямар томоохон бодлого байгаа юм бэ.

АРД ТҮМЭН НЬ ҮХЭХ СЭХЭХИЙН ЗААГ ДЭЭР ЗҮРХНИЙ ЦОХИЛТОО ТООЛОН ӨВЧИНДӨӨ ШАНАЛАН ХЭВТЭЖ БАЙХАД УЛСЫН ЭМНЭЛЭГҮҮДЭД НЬ ОР БАЙХГҮЙ ООЧЕР ГУРВАН САРЫН ДАРАА БАЙНА ГЭХ ХАТУУ ҮГ С.ЧИНЗОРИГ САЙДАД ХҮРДЭГ БОЛОВ УУ.

2020-2024 оны хаалтын хаврын чуулганд их хурлын дарга Занданшатар Эрүүл мэндийн сайдыг огцрох болзолоо хангачихлаа хэмээн зарлав. Энэ сайд тань аль хэдийн тэр болзолоо хангачихсан давхиж явсан шүү дээ.

Ажлаа хийж чадахгүй бол суудлаа өгөөч ээ их хуралд битгий гараач ээ 30 жил энэ танхимд суугаад гуравхан сая иргэдээ эмнэлэгийн байгууллагаар нь хангаж чадахгүй байгаа нь авлигалд идэгдсэн, хувийн компаниудаа хөлжүүлж улсын биш хувийн амбицаа хөөж яваа гишүүдийн ажлын үр дүн.

Иргэд чинь хэдэн эмнэлэгийн хооронд уйлж, гүйж, гуйж гувшиж явахдаа тамир тэнхээ нь барагдаж байна.

Сонгууль дөхөөд ирэхээр ард түмэнд май гээд цацдаг тэр мөнгөөрөө ядаж улсын хоёр эмнэлэг нэмж бариад энэ олон өвчтэй хүмүүсээ ус уулгах хувь тавиланг нь жаахан ч болов уртасгаад өгөөч,

Чухамдаа энэ өвчин шаналал өнөөдрийн энэ агаарын бохирдол, чанаргүй хоол хүнс, өдөр шөнөгүй мөнгөний төлөө гүйж яваад эцэс сүүлд нь биегүй болдог мөнгөтэй байгаад эмнэлэгт хандая гэхээр олиггүй төрийн зохицуулалт нэг ч үгүй.

Тийм л сүрхий бодлого сайтай салбар юм бол яагаад хэдэн хүүхдүүд нь өвөлжингөө хатгаа авч, ард түмэн нь хорт хадвараар хэдэн зуугаараа хорвоог орхиж байна.

Тийм байхад сонгууль дөхөж С.Чинзориг сайд яамандаа ирдэггүй,  сонгогдсон тойрог болох Өвөрхангай руу байнга явах болсноос нь болж эрүүл мэндийн салбарын ажил цалгардаж, хөл толгой нь олдохгүй болжээ.

Энгийн жишээ дурдахад, түүнийг эзгүйд гарын үсэг зуруулах шаардлагатай чухал бичиг баримтууд овоордог байна. Гэсэн атлаа салбарын зарим төсвийг Өвөрхангай аймгийн  сумд руу оруулсан байж болзошгүй гэх ч мэдээлэл бий. Энэ бүхэн нь эцэстээ яамны ажилчдын дунд бухимдал үүсгэж, С.Чинзориг сайдыг огцруулах саналыг гаргах эсэх яриа хүртэл гарчээ.

С.Чинзориг сайд хэзээний л албан тушаалын авшигтай, сайдын сэнтийд суух даллагатай нэгэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдож найман жил тэр суудалдаа тухалсан энэ эрхэм өдгөө эрүүл мэндийн сайдын сэнтийд заларч буй.

 Эрүүл мэндийн сайдын тамгаа гардаж аваад жил гаруй хугацаа өнгөрч байгаа хэдий ч түүний ажиллаж байгаа салбарт эмнэлэгүүд нь өвчнүүдээрээ дүүрэн,  эмийн сангууд нь тэнгэрт хадсан үнэтэй эмнүүд чигжсэн, ард түмэн нь эмнэлэгийн хаалга манаж суух тавилан хэвээр байна.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.