| | USD/MNT 0₮

Цагдаагийн байгууллагад 27 жил ажиллаж, өдгөө 100 насыг зооглож буй ахмад ажилтандаа хүндэтгэл үзүүлэв

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагчид өнөөдөр буюу гуравдугаар сарын 09-нд цагдаагийн бэлтгэл ахлагч Ц.Дашнямд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Энэ жил 100 нас хүрч байгаа ахмад ажилтан Ц.Дашням нь 1920 оны тавдугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өндөр сант суманд төржээ.

Тэрээр хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж, иргэд олон нийтийн амар тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан цагдаагийн байгууллагад 27 жил ажиллаж, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч ахмад ажилтан юм.

Ахмад ажилтан Ц.Дашнямд хүндэтгэл үзүүлэх үеэр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгаас ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж, иргэд олон нийтийн амар тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан цагдаагийн байгууллагад 27 жил ажиллаж, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч ахмад ажилтан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.