| | USD/MNT 0₮

Н.Алтанхуягт холбогдох хөгжлийн банкны хэргийн баримтууд нотлогдоогүй учир цагаатгасан тогтоолыг шүүхээс хэвээр үлдээлээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж байгаа. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхэд дээрх хэргийг шүүх хурал гуравдугаар сарын 7-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр 15:00 цагт шийдвэр танилцуулж байна. Дээрх хэргийг анхан шатны шүүхээр 2023 онд хэлэлцэн шийдвэрлэж 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан бол, 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим хүний ял хөнгөдсөн гэж үзэн прокурор эсэргүүцэл бичиж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Тэгвэл МУИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хөгжлийн банкны хэргийн баримтууд нотлогдоогүй учир цагаатгасан тогтоолыг шүүхээс хэвээр үлдээлээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.