| | USD/MNT 0₮

ТОДРУУЛГА: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үлдсэн ногдол ашиг энэ сарын 25-нд орохгүй

"Эрдэнэс Тавантолгой" ХК  2022 онд 1.3 их наяд  төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.  Нэг хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож олгосон бөгөөд 1072 хувьцаатай иргэнд  116.5 мянган төгрөг оногдохоос татварын дараах дүнгээр 104 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдийн дансанд /2024.02.06/-нд шилжүүлсэн. Үндсэндээ 2022, 2023 оны 1,072 хувьцааны ногдол ашиг болох 362,000 төгрөгийг татварын дараах байдлаар ард иргэдийн гар дээр олгохоор болж байна гэж Эрдэнэс Таван толгой мэдээлсэн.

Мөн энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан ноогдол ашиг  олгоно” гэж мэдээлэл гаргасан. Тэгвэл бид үлдсэн ногдол ашиг энэ сарын 25-аас орох эсэхийг Эрдэнэс Тавантолгой ХК-аас тодруулахад “орохгүй” гэлээ.

Улс төр

Сэтгэгдэл (25)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.