| | USD/MNT 0₮

Б.Амархүүг шүүх хурлын тов гарав

 
 
Өөрийн эзэмшлийн машиндаа хар тамхи хэрэглэж мансуурч байхдаа цагдаагийнханд баригдсан дуучин Б.Амархүүд холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байгаа талаар мэдээлсэн билээ.
 
Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Б.Амархүүг шүүхэд шилжүүлж гэм буруутай эсэхийг нь шүүх хурлыг энэ сарын 29-ны өдрийн 14.00 цагт хийхээр товложээ.

 

Дуучин Б.Амархүүг шүүх хурлын тов тодорхой болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.