| | USD/MNT 0₮

Л.Амармөрөн: Гудамжинд нус, шүлсээ хаясан 1100 зөрчил, Ил задгай бие зассан 650 зөрчил илэрсэн

Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “НЦГ-ын төв байрны алба хаагчид болон харьяа дүүргийн цагдаагийн алба хаагчид өдөр бүр хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргын А108, 223, 168 гэсэн гурван захирамжийн биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа.

223 тоо захирамжийг 168 аж ахуйн нэгж зөрчөөд байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт “АНУ төв" цахим тоглоомын газар, Баянзүрх дүүрэгт "Марина” цахим тоглоомын газар, Баянгол дүүргийн “Фокус” цахим тоглоомын газар нь удаа дараа захирамж зөрчиж, ажилласан. Ер нь нийт 77 аж ахуйн нэгж, байгууллага захирамжийг удаа дараа зөрчсөн тул холбогдох байгууллага руу тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох саналыг хүргүүлж байгаа.

Хяналт шалгалтын үеэр зарим аж ахуйн нэгжүүд захирамжийг биелүүлэх талаас нь бус хэрхэн яаж зөрчих вэ гэдэг талаас нь харж байна. Иймд иргэдийг хууль тогтоомж, захирамжийг хэрэгжүүлэх тал дээр ухамсартай байхыг хүсэж байна.

Мөн 168 дахь захирамжид заасан олон нийтийн газар нус, шүлс, хог хаяхгүй, ил задгай бие засахгүй байх тал дээр хяналт тавихад 6898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Үүнээс:

  • 1100 орчим нь гудамж талбайд нус, шүлсээ хаясан зөрчил;
  • 650 орчим нь ил задгай бие зассан зөрчил байна.

Цаашдаа цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналт шалгалтыг тасралтгүй үргэлжлүүлж ажиллана. Дээрх зөрчлийг илрүүлэхээр олон нийтийн цагдаагийн 100 гаруй алба хаагчдыг нэмэлтээр гаргаж, ажиллуулах болно” гэлээ.

Л.Амармөрөн: Гудамжинд нус, шүлсээ хаясан 1100 зөрчил, Ил задгай бие зассан 650 зөрчил илэрсэн
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.