| | USD/MNT 0₮

ДЭД САЙД АСАН Б.ЭНХБАЯР БОЛОВСРОЛЫН САНГИЙН ЗЭЭЛЭЭР СУРЧИХААД ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ

Боловсролын сангийн зээл буюу улсын мөнгөөр сургалтын төлбөрөө төлж гадаадад их дээд сургуулийн боловсрол эзэмшчихээд төлбөрөө эргэж төлөөгүй хүмүүсийн нэрс ар араасаа гарсаар байна.

Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Баттөмөрийн Энхбаяр гэж залууг олон хүн танина. Шударга, бас овоо зоригтой залуу гэж үнэлэгдсэн түүний “ноён нуруу” боловсролын зээлийн сангаас авсан 32 мянган ам. доллараа төлөх үед “хугарсан” бололтой. 

Тэрбээр 1998 онд АНУ-ын Хойд Виржиниягийн их сургуульд Магистрантурт суралцахаар одоогийн ханшаар 85 сая төгрөгийн зээл аваад “алга болжээ”.

 ЖДҮ-чдийг, бас Засгийн газрын тэргүүнээ улайтал шүүмжилж, Ц.Нямдорж сайдаасаа  ч илүү “шударга” хуульчийн дүрээр харагдах болсон Б.Энхбаяр дэд сайд асан мөн л зээлээ “мартсан” байх.

Учир нь сүүлийн үед улс төрд орсон хүмүүс их мартамхай болоод байгаа нь үнэн.  С.Баярцогт хэдэн сая доллараа, ЭМШУИС-ын захирал хатагтай Ж.Цолмон хувийн эмнэлэгээ мартчихсан байсан шиг ирээдүйтэй улстөрч залуу маань сурах гэж авсан зээлээ мартчихсан, эсвэл ЖДҮ-ийн зээлийн хажууд номын хулгай шиг ариун гэгээн зүйл гэж үзэж яваа юмдаг уу даа.

Шударга үнэн дүр эсгэж, улстөрчдийг болон хууль шүүхийн засаглалаа шүүмжилж, попорч явахын оронд тэртээ 1998 онд зээлсэн зээлээ төлчихөөд шударга үнэнийн дуу хоолой болвол Б.Энхбаяр таныг олон хүний хүндлэлд хүрч, эерэг сэтгэгдэл үлдээх болов уу.

 

Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Баттөмөрийн Энхбаяр гэж залууг олон хүн танина. Шударга, бас овоо зоригтой залуу гэж үнэлэгдсэн түүний “ноён нуруу” боловсролын зээлийн сангаас авсан 32 мянган ам. доллараа төлөх үед “хугарсан” бололтой.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.