| | USD/MNT 0₮

ХУРД ХАМТЛАГИЙНХНЫ ОНЛАЙН ТОГЛОЛТ 240 САЯ ТӨГРӨГ ЦУГЛУУЛАВ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөрт зориулж амьд хөгжмийн домог болсон “Хурд” хамтлагийнхан “Буцааж нэхээгүй хайр” нэртэй онлайн тоглолтоо Монгол HD телевизтэй хамтран зохион байгууллаа. Тоглолтыг тус телевиз өглөөний 09.00 цагаас хойш шууд дамжуулсан юм.

Тоглолтын үеэр Улсын онцгой комисст зориулсан хандивын дансанд хандив өргөх уриалга үзэгчдэд хүрч байв. Мөн Эрүүл мэндийн яамны ажилчид шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгч байв.

Ийнхүү гурван цаг, 30 минутын турш тоглолт үргэлжлэхэд тус хандивын дансанд 240 сая төгрөг цугларсан байсан. Энэхүү мөнгийг Онцгой комисс болон онцгой байдлын газарт хандивлах юм. 

 

Хурд хамтлагийнхан гурван цагийн дотор 240 сая төгрөг цуглуулав.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.