| | USD/MNT 0₮

УОК: Европоос ирэх гадны зорчигчдод виз олгохгүй, хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ

Өнөөдөр өглөөний мэдээллээр коронавирус буюу КОВИД-19-ийн халдвар дэлхийн 100 улсад бүртгэгдэж, уг вирусын улмаас 3600 хүн нас бараад байна. Тус өвчнөөр Халдвар авсан хүний тоо 106139-д хүрсэн бол 60103 хүн эдгэрчээ. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Маргаашнаас буюу гуравдугаар сарын 09-нөөс нөөцийн махыг өдөрт 100 тонныг 279 цэгээр нийлүүлнэ. Өөрөөр хэлбэл, төв суурин газрын хүн амын хаврын хэрэглээнд зориулж 12 мянган тонн махыг нөөцөлж бэлтгэжээ. Гуравдугаар сараас эхлэн зургадугаар сарыг дуустал зах зээлд гаргана. Сар тутамд гурван мянган тонн мах, өдөр тутамд 100 тонн махыг нийлүүлэх юм байна.
  • БНСУ, Япон Улстай хийдэг нислэгүүдийг болон Эрхүү, Улаан-Үдтэй хийдэг нислэгүүдийг зогсоосон хугацааг 16 хоногоор нэмж гуравдугаар сарын 28-ныг хүртэл сунгалаа.
  • Европын 41 оронд халдвар тархсантай холбогдуулан Европоос ирэх гадны зорчигчдод виз олгохгүй байх, нэвтрүүлэхгүй байх хязгаарлалтыг авахаар боллоо. Тухайлбал, Улсын онцгой комиссоос тархалт өндөртэй орноос ирж байгаа иргэд дээр сайтар анхаарах, гуравдагч орны иргэдийг оруулахгүй, виз олгохгүй байх тал дээр анхаарахаар шийдвэрлэв.
Өнөөдөр өглөөний мэдээллээр коронавирус буюу КОВИД-19-ийн халдвар дэлхийн 100 улсад бүртгэгдэж, уг вирусын улмаас 3600 хүн нас бараад байна. Тус өвчнөөр Халдвар авсан хүний тоо 106139-д хүрсэн бол 60103 хүн эдгэрчээ. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.