| | USD/MNT 0₮

Цахим тоглолтын үеэр 27900 гаруй иргэн хандиваа илгээж, 240 сая төгрөг цугларчээ

“Хурд” хамтлагийн санаачлагаар “Монгол HD” телевиз, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан цахим тоглолт “Монгол” телевиз болон Онцгой байдлын ерөнхий газар,  Хурд, Монгол ТВ пейж хуудсаар шууд үзэгчдэд хүрсэн юм.

Тоглолт 3 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд хандивын арга хэмжээнд 27900 гаруй иргэн нэгдэж, 240 гаруй сая төгрөгийг Улсын онцгой комиссын дансанд шилжүүлсэн байна.

Цахим тоглолтын үеэр 27900 гаруй иргэн хандиваа илгээв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.