| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:ИТАЛИАС ИРСЭН ЭЭЖ, ОХИН ХОЁРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРСАН

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар 92 оронд тархаж, өвчилсөн хүний тоо 100 мянга хол давжээ. Халдварын голомт болох Хятад улсад халдвар хумигдаж байгаа ч БНСУ болон Итали, Иран улс халдварын голомт болж өвчлөл өдрөөс өдөрт эрчимтэй нэмэгдэж байна. 

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал "Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хүртэл хугацаанд 800 гаруй хүнийг ажиглалтад авч, одоо 400 гаруй хүн ажиглалтад байна. Өнөө өглөө Москва Улаанбаатарын чиглэлээр ирсэн хүмүүсээс хоёр хүнийг тусгаарлан ажиглалтад авсан. 

Мөн БНСУ болон Япон улсаас ирсэн зургаан иргэнийг тусгаарлаж байна. Сэлэнгийн боомтоор орж ирсэн нэг хүнийг Дарханд тусгаарласан. Эмнэлэгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.ЭМ-ийн байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Эмнэлгийн тоогоо өргөжүүлж, дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлөх тооцлолыг хийж байна" гэлээ. 

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээний хариу гарсан. Халдварийн шинж тэмдэг илрээгүй. Өчигдөр ташаа мэдээлэл гаргасан. Ийм алдаа битгий гаргаач. 

Өчигдөр ХӨСҮТ-д хоёр, Дорноговь аймагт хоёр, Өмнөговь аймагт нэг, Бага баяны аманд 12 гээд нийт 25 хүнийг ажиглалтад авсан байна. Тэд 14 хоног тусгаарлагдаад гарна. Ард иргэдэд хэлэхэд хорио цээрийн дэглэмээ сайтар сахихыг хэлье.

Дэлхийд энэ халдвар хумигдах хандлагатай байгаа ч бид бүхэн тайвширч болохгүй. Солонгос болон барууны орнуудад тархалт өндөр байна. Тиймээс анхаарлаа сулруулж болохгүй. Бидний зөвлөж байгаа зөвлөмжийг сайн дагаж мөрдөх ёстой шүү. Хамгийн гол нь гаднаас ирж байгаа хүмүүс  хариуцлагатай байхыг хүсье. Энэ өвчний эсрэг дархлаатай нэг ч хүн байхгүй гэдгийг анхаараарай" гэлээ. 

Шууд үзэх:

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар 98 оронд тархаж, өвчилсөн хүний тоо 100 мянга хол давжээ. Халдварын голомт болох Хятад улсад халдвар хумигдаж байгаа ч БНСУ болон Итали, Иран улс халдварын голомт болж өвчлөл өдрөөс өдөрт эрчимтэй нэмэгдэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.