| | USD/MNT 0₮

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХАНГАЛ БОЛОВСРОЛЫН САНГИЙН ЗЭЭЛЭЭР СУРААД ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ

Боловсролын зээл буюу улсаас зээл авч гадаадад сургуульд суралцсан хэрнээ төлбөрөө эргэж төлөөгүй олны танилууд болон өндөр албан тушаалтнуудын суралцаж төгссөн төлбөрийг төрөөс тэглэх хуулийн төслийг салбарын сайд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан нь нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулаад байна.

УИХ-ын гишүүн болон сайд нарын хүүхдүүд байгаа нь нэлээд асуудалтай байна. Монголын топ баян гэгддэг Г.Алтангийн хүүхэд Э.Сүрэн ч улсын зардлаар гадаадад их дээд боловсрол эзэмшчихээд эргүүлээд төлбөрөө төлөөгүй байгаа нь ичгүүртэй юм.

Тэгвэл гадаадад сурах гэж зээл аваад алга болсон эрхмүүдийн нэрсийг цааш шүүрдвэл Л.Пүрэвдоржийн П.Хангал гэсэн нэр харагдав.

УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өөрийн үеэл, Байгаль орчны сайд асан У.Барсболдын хамт Хөшөөтийн уурхайг хятадуудад зарсан гэгддэг Л.Пүрэвдоржийг хүмүүс мартаагүй биз ээ.

Түүний хүү П.Хангал шаггүй бизнесмэн, бас нэг хэсэг улс төрд ч хүч үзэж явсан. МАН-ын хунтайж нарын бүлэглэлд багтаж байснаа 2011 онд МАХН-руу орж, улмаар нарийн бичгийн дарга хүртэл дэвшсэн.

Аавынхаа нутагт Ховдод хоёр ч удаа УИх-ын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон тэрбээр авто машины худалдаа, барилга, орон сууц гээд олон салбарт бизнес эрхэлсэн гэдэг.

Үеэл ах У.Барсболд нь Байгаль орчны сайд байхдаа Зайсан толгойн газрыг хамаатнууддаа өгсөн үү яасан, ямартай ч П.Хангал Зайсан толгойн баруун талын газрыг тэр чигт нь эзэмшиж, Орон сууц, хаус хороолол барьж байгуулсан. Одоо ч Гэрэлт хотхоны зарим хауснууд борлогдоогүй бололтой, эзэнгүй харагддаг. Удам дамжсан, өөрөө ч бизнестэй, хөрөнгөтай энэ залуу 1998 онд Нидерландын Маастрихтын их сургуульд Магистрт суралцахаар 6000 ам.долларын зээл аваад төлөлгүй бултжээ.

Бодвол мартсан байх, түүнээс энэ гэр бүлийн хувьд 6000 доллар бараг “нэг өдрийн хоолны мөнгө” шахуу жижиг зүйл биз ээ.

Удам дамжсан, өөрөө ч бизнестэй, хөрөнгөтай гэх П.Хангал 1998 онд Нидерландын Маастрихтын их сургуульд Магистрт суралцахаар 6000 ам.долларын зээл аваад төлөлгүй бултжээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.