| | USD/MNT 0₮

ТОЙМ: ГАРЫН ТАВАН ХУРУУ, ГАЗРЫН НАЙМАА ГАНДСАН УЛС ТӨР

Асу.мн сайт үйл явдал арвинтай долоо хоногийн тойм мэдээллийг хүргэж байна.

 

ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК-ИЙН ЗАХИРАЛ Н.БУДБАЯР ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ОЛОН КОМПАНИДАА ТОЛГОЙ НЬ ЭРГЭЖ БАЙНА

 

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр монголын улс төрийн гишүүд нь найрын ширээний ард хууль ярьж дуулалддаг бол улсын байгууллагуудын ажилчид нь архидан согтуурч садар  самуун суртачилж явна. Тодруубал Тавантолгой түлшХХК-ны ажилчид зүй бус үйлдэл гаргажээ. Бузар булхай бүхэн дэлгэрч байдаг байгууллага юм биз дээ. Эл явдалтай холбоотойгоор тус байгууллага нь бушуухан нэг мэдэгдэл гаргаад амжив. Компани үйлдвэрлэлийн хэвийн үйл ажилгаанд сөргөөр нөлөөлж магадгүй учраас ажилчдын бичлэгийг олон нийтийн сүлжээнд түгээхгүй байхыг хүсэж байна гэж мэдэгдлээ.  Улсын байгууллага юм уу улаан буудал юм уу? Арга ч үгүй байх Гүйцэтгэх захирал нь 10 гаруй компанитай Н.Будбаяр олон газрууд дундаа төөрөөд хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн үгүйг ч мэдэхгүй оршиж байгаа биз.

                                                              ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ СТА

 Өнгөрсөн долоо хоногт дуучин Бат-Энэрэл СТА хүртэж олны нүдыг орой дээр нь гаргаад амжлаа. Анхны бие даасан тоглолтоо хийж буй хүүд СТА олгосон яам өгсөн гавъяанаасаа мэлзэв. Угтаа Соёлын тэргүүний ажилтан гэх шагналыг салбартаа 10 гаруй жил үр бүтээлтэй ажилласан хүнд олгодог СТА жүжигчин Бямбацогттой ижилхэн боллоо гэж маазрах ч хүмүүс бий. Шүүж шүүмжлэх дуртай ард түмэн шүүсээр л дүгнэсээр үнэгүй үнэ цэнгүй энэ шагналын голд дуучин хүү хавчигдан сувилалд хэвттэл шүүлээ.

 

ЗУД БОЛОХОД НОХОЙ ТАРГАЛДАГ, ЗОВЛОН БОЛОХОД ЛАМ ТАРГАЛНА

Зуд ба улс төр 2 шуудай хивэг өгөх гээд 60 ланд машин орон нутгийн зүг жолоо заллаа.Энгийн малчин ардад нүдэнд үзэгдэж гарт баригдах тусламж хэрэгтэй.Өвс ачсан портер дээр ардчилсан намын туг намирч байх.Малчдын зээлийг хойшлуулна гээл ардын намынхан ярьж байх юм.Зуд болоход нохой таргалдаг,зовлон болоход лам таргална гэж 1кг өвс 16к байсан өвс 25 к болоод зовлонгоор зоологсод ичдэггүй аж.Монгол улсын хамгийн чухал салбар болох мал аж ахуй Монголчууд Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян гэдэг үг бий.Цаг уурын давагдашгүй нөхцөлийг бид ачиж чадахгүй бид эрсдэлд гэнэтийн үйл явдалд бэлтгэлгүй байдаг үнэн.Орон нутгийн харьяат 600 оюутныг аав ээжид туслуулахаар орон нутаг руу нь илгээлээ.

ХЭТ ШУНАСАН ХҮНД ТӨРИЙН ЖОЛОО БҮҮ АТГУУЛ

Хэр ихийг төлж төрийн эрх барина түүнийгээ илүү давуулж олохын төлөө хээл хахууль, зэрэг зиндаанд санаархах 126 гишүүн айсуй. 2020 оны сонгуулиар Ардчилсан нам нэг гишүүн 100 сая төгрөг авч квотын эрхийг олгосон харин энэ жил “ААРУУЛНЫ ҮНЭ” АДИЛ ОГЦОМ ӨСЧЭЭ. ТУХАЙЛБАЛ, АН-ЫН ХУУЧИН ГИШҮҮНИЙ КВОТЫН ҮНЭ ТЭРБУМ ТӨГРӨГ, ШИНЭ ГИШҮҮНИЙ СУНГААНД ӨРСӨЛДӨХ ҮНЭ ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГ. ХАРИН ОДОО ЭРХ БАРЬЖ БУЙ ХААН МЭТ ЭРХ МЭДЭЛТЭЙ МАН-ЫН ГИШҮҮД 3-10 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ НАМДАА ХАНДИВ ӨГЧ УЛМААР ШИНЭЭР ДЭВШИХ КВОТЫН ЭРХЭЭ АВЧ БАЙНА ГЭХ АЛБАН БУС МЭДЭЭЛЭЛ БИЙ. Намдаа өргөсөн мөнгөө олохын тулд гишүүд ард түмний төлөө бус эрх ашгийн төлөө ажиллаж эхэлнэ. Үүнийг дагаад ард иргэд, ААН-үүд төдийгүй улсын ажил зогсох нөхцөл байдал үүсдэг. Энэ бүхэн жижиг авлигал, хээл хахууль, хулгай дээрэм зэрэг бүх л булхайн үндэс суурь болдог. Дашрамд дурьдахад, эрх баригчид сүүлийн үед цахим орчинд ярианы сэдэв болдог олон дагагчтай хүмүүсийг худалдан авч, тэдгээр хүмүүсээр дамжуулан иргэдийн тархийг угааж МАН-ын нүүрлүү хуцах нохойгүй болгож сонгуулийн шоугаа эхлүүлж байна. Үүнийг ашиглан зарим хүмүүс цахим хаягаа хөгжүүлж сонгууль дөхүүлж зарах ХАР НАЙМАА ч бий болсон.Эрх баригчдын нэр хүнд иргэд олон нийтийн дунд тийм ч сайнгүй байгааг нуух хэрэггүй. Учир нь эрх баригчид хөөсөрсөн өндөр тоо хэлж, том том стратеги ярьж, энд тэнд суудлын тохироогоо хийж байхад иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа бодит амьдрал юм.

МАРТАЖ БОЛОХГҮЙ СЭДЭВ

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 13 улс төрд нөлөө бүхий этгээд, 90 нийтийн албан тушаалтан, 53 иргэн, нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаж үүнээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

9.Бүх юм тэгээс эхэлнэ эхэлнээ сургуулийн сурагчид ялангуяа дунд ангийн сурагчид 8938 сурагчид электрон тамхи хэрэглэж үзсэн.18-с доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах арга хэмжээ авна гэж байна.Хүчтэй хор чимээгүй тахал гэдэг нь энэ шүүдээ эцэг эхчүүд минь үр хүүхэддээ тавьдаг анхааралаа улам сайжруулахгүй бол болохгүй болсон байна шүү.

Товч Тойм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.