| | USD/MNT 0₮

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Бансэлэнгэд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүх хурал нь дуусаагүй завсарласан юм. Харин өнөөдөр 09.00 цагаас хурал нь үргэлжилж шүүхээс дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцээд ЭХХШТ хуулийн 34.7.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа.

Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм. 

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.