| | USD/MNT 0₮

Төрийн алба хаагчдын ёс зүйг дээшлүүлнэ

 
АТГ-т Нийслэлийн төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг өнөөдөр зохион байгуулж байна.
 
Төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэрэгсэл гэж үздэг. Төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй шуурхайг үзүүлэх, ил тод, нээлттэй  ажиллахын эх үндэс нь төрийн албан хаагч ёс зүйтэй, хариуцлагатай, үнэт зүйлсээ эрхэмлэн, хуулийг сахин биелүүлэх явдал юм.
 
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт нийтийн албан тушаалтнуудыг ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх чиглэлээр үе шаттай сургаж, чадавхжуулахаар тусгагдсан бөгөөд энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр ба Нийслэлийн өдрийг угтан нийслэлийн төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг зохион байгуулж байна. 
 
Ёс зүйн форумд Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академи, Монгол Улсын Их Сургуулийн ёс зүйн чиглэлээр мэргэшсэн судлаач, эрдэмтэн докторууд Шударга ёс ба үнэт зүйл, Ёс зүй ба орчин үеийн чиг хандлага, Ёс зүйн манлайлал, хариуцлага зэрэг сэдвүүдээр онол, практик хосолсон сонирхолтой илтгэлүүдийг тавьж, төрийн албаны үнэт зүйлс, ёс зүйн асуудал тулгарахад зөв гарц гаргалгааг олох чиглэлээр эргэцүүлэх асуулт, хариулт өрнүүлэн, хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.
 
Ёс зүйн форумыг хоёр шатлалаар зохион байгуулах бөгөөд ирэх сард нийслэлийн удирдах ажилтнуудыг хамруулах ажээ. 
 
 
О.Гал 
 

 

Төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэрэгсэл гэж үздэг. Төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй шуурхайг үзүүлэх, ил тод, нээлттэй ажиллахын эх үндэс нь төрийн албан хаагч ёс зүйтэй, хариуцлагатай, үнэт зүйлсээ эрхэмлэн, хуулийг сахин биелүүлэх явдал юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.