| | USD/MNT 0₮

Дотуур хувцсаараа нярай хүүхдээ боомилж алсан эхийг илрүүлжээ

Энэ сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт нярай хүүхдийнхээ хоолойг боомилж амь насыг нь хохироогоод, хогийн цэг дээр хаясан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, хүйг нь боогоогүй нярай хүүхдийг эмэгтэй хүний ягаан өнгийн дотуур өмдөөр хоолойг нь боомилсон байдалтай байжээ. Хэргийн дагуу Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар шуурхай ажиллаж, 24 цагийн дотор нярайн ээжийг олж илрүүлжээ. Амиа алдсан нярай тус эхийн хоёр дахь хүүхэд байсан бөгөөд ариун цэврийн өрөөндөө төрсөн учраас амийг нь хохироосон хэмээн мэдүүлсэн байна. Яг одоо эхийг саатуулан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Энэ сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт нярай хүүхдийнхээ хоолойг боомилж амь насыг нь хохироогоод, хогийн цэг дээр хаясан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, хүйг нь боогоогүй нярай хүүхдийг эмэгтэй хүний ягаан өнгийн дотуур өмдөөр хоолойг нь боомилсон байдалтай байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.