| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Ц.Элбэгдоржийн найзууд нийлж "Нэгдмэл найзуудын холбоо" гэж компани байгуулаад оффшор бүсээс мөнгө угаасан

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хүмүүс мэдэн будилдаг болжээ. Мэддэг зүйлээ мэдэхгүй гэж мушгин гуйвуулдаг болов.

Үндсэндээ бол Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, төмөр замын дэд бүтэцтэй ажлуудыг явуулах ҮАБЗ зөвлөмжийг хоёр жилийн өмнө гарсан. Ажлын албатай хамгийн ойрхон ажилладаг хүн бол ЕТГ-ын дарга бөгөөд зөвлөмж боловсруулах ажилд оролцсон. Хоёр жилийн хугацаанд З.Энхболд буруу гэж бодсон юм бол түүнийгээ засахгүй яасан юм бэ.

Зүүнбаянгийн төмөр зам гээд томоохон бүтээн байгуулалт явагдаж байна. Үүний санхүүжилтын асуудалтай холбоотой асуудал Засгийн газарт ирсэн  ч хэрэгжүүлээгүй. Судалгааны түвшинд явна.

АН-ын увайгүй улстөр харагдаж байгаа учраас Засгийн газар болгоомжтой хандаж ирсэн. Өнөөдөр нотлогдож байна. Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад олон улсын хөрөнгийн зах зээл дээр нээлттэй гаргах зүйлийг судалж байна. Гэхдээ улс төрийн байдлаар явахгүй.

Өөр нэг зүйлийг хэлэхэд, экс дарга нарынхаа учрыг олохгүй бол болохоо байжээ. ЕТГ-ын дарга байхдаа асуудлыг нэг өөрөөр ярьдаг, гараад АН-ын даргын ахлах зөвлөх болонгуутаа өөр зүйл ярьж, өөрт хамааралгүй мэт ярьдаг. Их хурлын дарга байхдаа Эрдэнэтийн 49 хувийг мэдэхгүй гэдэг нь худлаа. Түүнийг мэдэхгүй өнгөрөх боломжгүй. Гэтэл одоо мэдэхгүй гэж мэлзэж үүнийг Сайханбилэг хийсэн гэж ярьж байна.

Ийм байдлаар төрийн алба цаашид үргэлжлэхгүй. Улс оронд амаргүй нөхцөл байдал ч үүрэлсэн байна. Бид нарт улс төр хийгээд байх цаг алга. Үүнийг сөрөг хүчин ойлгох хэрэгтэй.

Үнэхээр шударга ёсонд нийцэх, стратегийн ордтой холбоотой хууль бус үйлдлийг таслан зогсооё гэж бодож байгаа бол эх орноосоо зугтаагаад гараад явсан Ц.Элбэгдоржоо олж ир.

Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд, У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл хийхгүй. Бид хэзээ ч Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр Дубайн гэрээг ганцаараа үзэглэхгүй, хэзээ ч Тавантолгой орд газрыг хууль бусаар урд хөршид зарах нууц тохироог хийхгүй. Мөн Эрдэнэтийн 49 хувийг их хурлаар оруулахгүйгээр төрийн мөнгөөр аваад хувийн компанид өгөхгүй. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахгүй.

Ардчилсан намын арчаагүй алдаа завхрал ихтэй дөрвөн жилийн балгийг цэгцэлж цэвэрлэх гэж бид үйлээ үзэн ажиллаж байна. Хэрвээ мэтгэлзэх гэж байгаа мөрийн хөтөлбөр, шийдлээр улстөр хийгээч.  Сөрөг хүчнийхэн дээрээ суудлаа олмоор байна.

Ц.Элбэгдоржийн найзууд нийлж "Нэгдмэл найзуудын холбоо" гэж компани байгуулаад хууль хүчний удирдлагууд болон зарим нэг улстөрчид оффшор бүсээс мөнгө угаасан.

Магадгүй үүнээс болж Ц.Элбэгдорж ирж чадахгүй байна. Нөгөө зангиагаа зүүгээд гутлаа тослоод ирнэ гэсэн. Гадаадад таван одтой зочид буудалд амьдарч байна. Нэг өдрийн төлбөрийг мэднэ. Ямар удаан хугацаанд хуралд явдаг юм бэ, зургаан сар боллоо. Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал шүүх дээр замхарч байна" гэв. 

 

Шууд үзэх: 

 

 

Ц.Элбэгдоржийн найзуудтайгаа нийлж "Нэгдмэл найзуудын холбоо" гэж компани байгуулаад оффшор бүсээс мөнгө угаасан.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.