| | USD/MNT 0₮

ГЭР БҮЛИЙН ГУРВАН ХҮН ИТАЛИ РУУ ЗОРЧСОНОО НУУСАН НЬ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ БОЛОВ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ.

Тус яамны газрын дарга Я.Буянжаргал “Нурсультан УБ чиглэлээр 27 зорчигч ирж, нэг иргэнийг тусгаарласан. Мөн "Туркиш Эйрлайнс"-ын онгоцоор Италиас дамжсан хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. Өчигдөр гэр бүлийн гурван иргэн Итали руу зорчсон мэдээллээ нууцалсан төдийгүй нэг нь ажилдаа шууд очсон болохыг камерын тусламжтай илрүүлсэн.

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 532 тохиолдлыг ажиглалтад авснаас 469 тохиолдлыг тусгаарлан ажиглалалтад авсан байна. Нийт 255 сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Гэр бүлийн гурван хүн Итали руу зорчсоноо нууж, Москвагаар дамжин ирсэн нь иргэн хүний хувьд маш хариуцлагагүй үйлдэл юм. Хоёрдугаар сарын 12-нд нийслэлээс гарсан юм билээ. Энэ гурван хүн гурвуулаа мэдээллээ нуусан. Бусад хүмүүст тандалт судалгаа хийсэн. Иргэн бүр хариуцлагатай байх ёстой” гэлээ.

Гадаад, улс орнуудаас ирж тусгаарлагдсан зарим иргэд дураараа авирлах үйлдэл гаргаж, эмнэлэг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа аж.

Тухайлбал "Бага баян" амралтад тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б "Би эмнэлгийн ажилтан. Бүгдээрээ эндээс гарья" хэмээн бусдыгаа уриалан, буруу зүйлд уриалан дуудсан зөрчил гарчээ.

Мөн Цэргийн госпиталд тусгаарлагдсан нэг иргэн цүнхэндээ согтууруулах ундааны зүйл саванд нуун оруулж бусад иргэдэд дамжуулан нууцаар ууж хэрэглэсэн зөрчил гаргажээ.

ДЭМБ-аас дэлхий дахинаа өнөөдрийн байдлаар COVID-19 вирусийн эсрэг дархлаатай нэг ч хүн байхгүй байгааг анхаарууллаа. Тийм учраас улс бүхэн тайвширч болохгүй. Хариуцлагатай ухамсартай байхыг уриалж байгаа ажээ.

 

 

Гэр бүлийн гурван хүн Итали руу зорчсоноо нууж Москвагаар дамжин ирсэн нь иргэн хүний хувьд маш хариуцлагагүй үйлдэл юм
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.