| | USD/MNT 0₮

Хэрхэн серверээ шинэчилж, аюулгүй байдлаа бататгах вэ

Манай iToim.mn сайт "Технологийн Хүн" булангаараа дамжуулан цаг минутаар хувьсан өөрчлөгдөж буй техник технологийн өөрчлөлт, дэвшлийн талаар мэргэжлийн экспертүүдийн бичсэн нийтлэлийг хүргэж эхэлж байна. Энэ удаа Ай Ти Зон компанид Дижитал Технологийн газрын даргаар ажилладаг инженер Х.Баяржаргалын бичсэн нийтлэлийг хүргэж байна. 

Өнөө үеийн шинэ хөрөнгө “Өгөгдөл”

Бизнес нь хурдацтай өргөжин тэлж буй томоохон байгууллагууд их хэмжээний мэдээллээ хадгалахын тулд дата төвтэй болох шаардлагатай тулгардаг. Дата төв гэдэг нь тасралтгүй мөнхийн ажиллагаатай байх гэсэн бичигдээгүй хууль мөрдөгддөг, сервер болон сүлжээний төхөөрөмжүүд, түүнтэй холбоотой мэдээлэл хадгалах төхөөрөмжүүдийг стандартын дагуу байнгын болон нөөц цахилгааны эх үүсвэр, сүлжээний холболт, хяналтын систем, камерын хяналт, галын хамгаалалт, хөргөлтийн систем болон гаднын цахим халдлагаас хамгаалах хамгаалалтын төхөөрөмжүүдээр бүрэн тоноглож байгуулсан өрөө тасалгаа, барилга байгууламж юм.

Өндөр хүчин чадал бүхий дата төв байгуулахад хамгийн чухал зүйл нь сервер буюу мэдээлэл болон ажлын урсгалыг нэгтгэн зохицуулж байдаг төхөөрөмж юм. Хэрэв та байгууллагынхаа серверийн тоног төхөөрөмжийг шинэчилж өргөтгөх аль эсвэл шинээр дата төв байгуулахаар төлөвлөж байгаа бол Dell EMC компанийн серверийн тоног төхөөрөмжийн шийдлийг танилцуулж байна.

Dell EMC компани нь серверийн зах зээлд Converged Architecture буюу системийн нэгдсэн тогтолцооны шийдэл санал болгосноор мэдээллийн технологийн дэд бүтцийн шийдлийг хялбаршуулж бизнес эрхлэгчдэд олон шинэ боломжуудыг бий болгосон юм. Тэдгээрээс дурдвал:

-Бизнесийн хөгжлийг дэмжих IT-ийн бодлого боловсруулах хугацааг 338 хувь өсгөнө

-Бизнесийн програм хангамж хөгжүүлэх явцыг 55 хувь хурдасгана

-Дата төвийн хөрөнгө оруулалтыг зардлыг дунджаар 8 сарын дотор нөхнө

-IT-ийн дэд бүтэц, ажиллах хүчний зардлыг 36 хувь бууруулна

ALL-FLASH  технологийн тусламжтайгаар МТ-ийн дэд бүтцээ төгөлдөржүүл

Хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж энэ өсөлтийг гүйцэхийн тулд бизнесийн байгууллагууд илүү хурдтай хүчтэй өгөгдөл хадгалах шийдэл эрэлхийлэх болжээ. 

Dell EMC компани өндөр хурдны VMAX All-Flash өгөгдөл хадгалах шийдэл нь 

-HDD буюу уламжлалт шийдэлтэй харьцуулахад 60-90 хувь цөөн тооны SSD санах ой ашигладаг. 200’000 IOPS хурдтай систем бий болгоход 10 SSD хангалттай байдаг бол HDD технологийн 1000 хард диск ашиглах хэрэгтэй болдог. SSD санах ой нь ачаалал даах чадвар өндөртэй учир нийт серверийн тоог 5-30% бууруулж хэмнэлт хийх боломжтой. 

-VMAX All-Flash төхөөрөмжийг худалдан авснаар олон тооны хэрэгцээт програм хангамж дагалдан ирдэг тул нэмэлтээр үнэтэй програм хангамж худалдан авах шаардлага багатай. 

-Бүтээмж өндөртэй цөөн тооны төхөөрөмж ашигласнаар зай талбай, эрчим хүчний зардлаа ихээхэн хэмжээгээр хэмнэх боломжтой. SSD шийдэл нь HDD төхөөрөмжөөс дунджаар хоёр дахин бага зай эзэлж 4-5 жилийн дотор 50’000-100’000 долларын эрчим хүчний хэмнэлт гаргах боломж бүрдүүлдэг. 

All-Flash систем нь энгийн, өдөр тутмын үйлдлийг автоматжуулах шийдэл агуулсан учир системийн администраторын төхөөрөмжийн хэвийн ажиллагаа хянах, тохиргоо хийх цагийг 80-100 хувь бууруулж, ажиллах хүчний зардлыг багасгана.

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.