| | USD/MNT 0₮

ТОЙМ: ШАР УС, ШАЛДАН БӨХ СОНГУУЛЬ ДӨХСӨН ШАР МЭДЭЭ

Сар шинийн баярын шинийн 3-ны өдрөөр луу жилийн эхний долоо хоног эхэллээ. Энэ жилийн цагаан сарын баяр иргэдийн дунд их л ам сайтай, сайшаалтай болж өндөрлөв. Тухайлбал, түгжрэлгүй, архигүй, хар бараан аймшигт мэдээлэлгүй сайхан өдрүүд өнгөрлөө гэж сайшаагдах хэдий ч амралтын өдрөө чамлах иргэд цөөнгүй. Ингээд уншигч танд энэ долоо хоногт өрнөсөн мэдээллийг тоймлон хүргэе. 

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР БАЯР ДАЛИМДУУЛЖ БУШУУХАН ШИЙДВЭР” ГАРГААД АМЖИВ

Чоно борооноор гэгчээр бууз банш бэлэг, сэлт, үнийн хөөрөгдөл гээд бужигнаж байх зуур Х.Нямбаатар дарга хэд хэдэн шийдвэрээ батлаад амжив. Тодруулбал, Орон нутгийнавтомашиныг 48 цагаас илүү хотын хөдөлгөөнд орвол таван мянган төгрөгөөр торгох хуулийг үзэглэлээ. Мөн автомашины шинэ дугаарыг өндөр төлбөртэй болгох шийдвэр олны анхаарлыг татаж буйТүүнчлэн автозам дээр85.000 машин явах ёстой одоо 700.000 мянган машин зорчиж түгжрэл гэх зовлонд унаад буйг онцоллоо. Арга ч үгүй биз. Социализмийн нийгэмд хийсэн зам дээр учир утгагүй хэмжээ хязгааргүй шпрот шиг шамбааралдан овоорч амьдарч байгаа шүү дээ. Хаана бооно, татвар авна, мөнгө авна, торгоно биш шийдэл шийдвэр гаргах тухай сэтгэж ядаж нэг шинэ зам, гүүр барих нь чухал биш болчихлоо шүү хотын дарга минь. 

ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСҮҮДЭД ГАМШГИЙН ШАР ТҮВШИН ТОГТООЛОО

Нийслэл хотын асуудал дуусахгүй дундрашгүй байна. Тухайлбал энэ долоо хоногийн Засгийн газар, УОК-ын шуурхай хуралдаанаар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоолоо. Энэ жил олон жилийн дунджаас их хэмжээний цас орсон учир шар усны үер үүсэх эсрдэлтэй бүсүүдийн цасыг зөөж цэвэрлэх ажлуудыг холбогдох албаныханд даалгалаа 

МОНГОЛ УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛД: БӨХ НЬ БАРИЛДАХГҮЙ БОЛОХООР НУТАГ УС МААНЬ ЦАС ЗУДТАЙ ШИРҮҮН БАЙГААД БАЙНА УУ ДАА

Монголчууд эрт үеэс л сүсэг бишрэлтэй ард түмэн. Энэ ч утгаараа Монгол улсын аварга Э.Оюунболд олны анхаарлыг татахуйц постыг нүүр номдоо нийтлээд амжлаа. Тэрбээр хэлэхдээ, “Бөх нь барилдахгүй болохоор нутаг ус маань цас зудтай ширүүн байгаад байна уу даа гэж өөртэйгөө холбож боддог боллоо” гэв. Мухар сүсэг үү? мунхаглал уу? өөрт нь буруу байгаа ч бусдад өөрийгөөхайрлуулах дуртай хүн бололтой инээх үү ханиах уу шоолох уу? эсвэл нутаг дэмжигчид нь ямар нэгэн аргаар допингтойбайсан ч хамаагүй нэг барилдуулах уу яах уу нутгийн зон олон нь нэг юм бодоорой

НАМ, ЭВСЭЛҮҮД ТАВДУГААР САРЫН 20 ГЭХЭД НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДРУУЛНА

Улс орны хөгжил дэвшил улны ард түмэнтэйгээ нэг л газраа шигдсээр. Гэтэл бидний дээр суух эрхэм гишүүд СОНГУУЛЬ гээд эргэж харах завгүй гүйлдэнэ. Энэ жил 76 биш 126 хууль тогтоогчтой болох анхны жил. Нам эвслүүд дөрөвдүгээр сарын 29 гэхэд намууд сонгуульд оролцох эрхээ авна. Харин тавдугаар сарын 14-20 өдрүүдэд нэр дэвшигчдээ зарлах аж. Хугацаа зааж хэлбэртэхийн оронд нэг тойрогт тэдэн төгрөг авна, намдаа хэдэн зоос авч байгаа гээд л шууд зарлавал нэр шулуун чих зөөлөн гэх иргэд цөөнгүй. 

 

ЦАГИЙН 3000 ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ НИСДЭГ ТЭРГҮҮДИЙН ЗАХИАЛГА СОНГУУЛЬ ДУУСТАЛ ДҮҮРЧЭЭ

 

Эрхэм төрийн түшээд өнгөрсөн жилүүдэд сонгуулийн суртачилгаагаа хийхээр том, том машин хөлөглөдөг байсан бол энэ жил мөнгөндөө аархаж Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй НИСДЭГ ТЭРЭГ түрээслэдэг болжээ. Сонгуулийн жил болсонтой холбоотойгоор одоогийн нисдэг тэргийн түрээсийн үнэлгээ нь нэг цагийн 3000 мянган доллар болж өссөн аж. Нэг аймаг руу нисээд буцаад ирэхэд хоёр талдаа хамгийн багадаа л гэхэд 150 мянган ам доллар буюу 500 гаруй сая төгрөгөөр цаг хэмнэж нисэх үйлчилгээг тэд сонгожээ. Энэ жилийн их хурлын гишүүд дуутай хууртайгаар сонгуулийн суртачилгаагаа эхлүүлж байна. Түүгээр ч зогсохгүй ял эдэлж гэм буруутай нь тогтоогдож байсан хүмүүс хүртэл нэр дэвших сурагтай. 

Манай улс нь угтаа цагаан цаасан дээр хараар бичсэн хуультай. Дэлгэрүүлбэл, уншигч та сонгуулийн ерөнхий хорооны сайт-руу орж мэдээлэлтэй танилцах боломжтой. Сүүлийн үед цахим орчинг түлхүү ашиглаж буй иргэд бид доороо суурьтай дотроо бодолтойгоор сонгох гэж буй эрхэмээ ядаж нэг интернетээр нэрийг нь бичээд хайгаад үзээрэй. Намтар мэдээлэл нь гараад ирдэг юм шүү. 

БНСУ-ЫН ГЭРЭЭТ АЖИЛЧДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Энэ долоо хоногийн бас нэг сонирхолтой үйл явдал БНСУ гэрээт ажилчдын бүртгэл эхэлжээ. Манай улсын 4261иргэнийг гэрээт ажилтнаар шалгаруулан авна. Солонгосчууд Монголд визгүй аялж ирж болно. Харин ядуу буурай орны бид виз гарсан ч хил дээрээс хэрэгтэн хийсэн аятай буцаж тийз виз мэдүүлгийн мөнгөөр шатаад чимээгүй нулимсаа залгиад л ирж байна гж иргэд учирлана. Эх орноосоо аялах гээд л виз мэдүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь 07 гэх шалтгаанаар аяллын виз татгалздаг. Хэл ам хийж гомдол гаргасан хүний визийг гаргахгүй хориг тавьдаг гэж айсан хүмүүс хохироод л үлддэг. Эмгэнэлтэй ч юм даа ядуу буурай орны ядуухан амьдралтай иргэд бид.Хар ажил хийхээр сонгон шалгаруулалтад орох нээ.Юмыг яаж мэдхэв нэг гартай өдөр бнсу визгүй болбол сүүлийн хүн гэрлээ цахилгаанаа салгаад гараарай.

Товч Тойм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.