| | USD/MNT 0₮

ШШГЕГ-ын хурандаа Х.Ариунболдыг АТГ-аас баривчилжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 21.45 цагт Хүрлээгийн Ариунболдыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоолыг гаргажээ. Энэхүү тогтоолыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 48 цаг баривчлах зөвшөөрөл олгожээ. Баривчлах хугацааг 2020 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 45 минутаас хэтэрч болохгүйг дурдсан байна.

Х.Ариунболд нь ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга бөгөөд хурандаа цолтой нэгэн. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хоригдлуудаас авлига авдаг гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байгаа аж.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 21.45 цагт Хүрлээгийн Ариунболдыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоолыг гаргажээ. Энэхүү тогтоолыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 48 цаг баривчлах зөвшөөрөл олгожээ. Баривчлах хугацааг 2020 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 45 минутаас хэтэрч болохгүйг дурдсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.