| | USD/MNT 0₮

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН БҮРЭН НЭЭГДЭЖ УЛС, ХОТ ХООРОНДЫН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ГОРИМДОО ОРЛОО

Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр улс, хот хоорондын авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байсныг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өглөөний 06.00 цагт нээсэн.

Зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас улс, хот хоорондын чанартай хатуу хучилттай авто зам дагуу нийт 260 байршилд 682 алба  хаагч, 256 албаны автомашинтайгаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зорилгоор зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан.

Цагдаагийн хяналт шалгалтаар хурд хэтрүүлсэн 179, хүн тээвэр хэтрүүлсэн 102,  хүүхдийг буруу тээвэрлэсэн 50 хүнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажилласны үр дүнд орон нутгийн замд хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй.

Замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор 2020 оны 03 дугаар сарын 03-ны өглөөний 06:00 цагаас 04-ний өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 31998 тээврийн хэрэгслээр 108772 иргэн нийслэл хот руу орсон болон гарсан хөдөлгөөн бүртгэгдсэн.

Эдгээрээс 20302 тээврийн хэрэгсэлээр 74308 зорчигч нийслэл хот руу орон нутгаас орж ирсэн бөгөөд Улаанбаатар хотоос 11696 тээврийн хэрэгслээр 34464 иргэн орон нутаг руу зорчсон байна. 

Хязгаарлалт тогтоосон 10 хоногийн хугацаанд 11809 зорчигч бүхий 5428 тээврийн хэрэгсэл батлагдаагүй зам маршрутаар хязгаарлалтыг нэвтрэх оролдлого гаргасныг илрүүлж буцаах арга хэмжээ авсан байна.

Мөн орон нутагт онцгой комиссоос олгосон албан бичгийг ашиглан хууль бусаар зорчигч тээвэрлэлт хийхээр завдсан зөрчлийг илрүүлж харьяа аймгийн онцгой комисст шилжүүлэн өгч ажилласан.

2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн улмаас 23 хүн гэмтэж,  нийслэлд-2, орон нутагт-7 хүний амь нас хохирсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгджээ.

Хязгаарлалт тогтоосон 10 хоногийн хугацаанд 11809 зорчигч бүхий 5428 тээврийн хэрэгсэл батлагдаагүй зам маршрутаар хязгаарлалтыг нэвтрэх оролдлого гаргасныг илрүүлж буцаах арга хэмжээ авсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.