| | USD/MNT 0₮

АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР БООМТООР НЭВТЭРСЭН СЭЖИГТЭЙ 34 ЗОРЧИГЧИЙГ ТУСГААРЛАЛАА

-АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР БООМТООР НЭВТЭРСЭН СЭЖИГТЭЙ 34 ЗОРЧИГЧИЙГ ТУСГААРЛАЛАА-

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтод НМХГ-ын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагчид томилолтоор ажиллаж байна. Тэд Сэлэнгэ аймаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчидтай хамтран гуравдугаар сарын 02-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 04-ний 08:00 цаг хүртэл ОХУ-аас орж буй 153 автомашины 367 зорчигч, Эрхүү-УБ чиглэлийн хоёр цуваа 12 вагоны 81 зорчигчийн эрүүл мэндийн байдалд хяналт хийж "COVID-19" голомттой бүс нутгаар зорчсон сэжигтэй 34 зорчигчийг ажиглалтад тусгаарлаж Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР БООМТООР НЭВТЭРСЭН СЭЖИГТЭЙ 34 ЗОРЧИГЧИЙГ ТУСГААРЛАЛАА
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.