| | USD/MNT 0₮

МОСКВА-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОНГОЦООР ИРСЭН ИРГЭДЭЭС ГУРВЫГ НЬ ТУСГААРЛАЖЭЭ

Эрүүл мэндийн яамнаас коронавиурстэй холбогдуулан ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдрөөс хойш дэлхийн гурван оронд нэмэгдэж дэлхийн 76 оронд халдвар бүртгэгдлээ. БНСУ, Иран, Итали, Германд халдвар эрчимтэй тархаж байна. Манай улсад одоогоор бүртгэгдээгүй ч хяналт болон ажиглалтанд олон хүн байгаа юм.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Манайд Германаас ирсэн ДЭМБ-ын зөвлөх баг манайд ажиллаж байна. Цаашид орон нутагт ажиллуулахаар төлөвлөөд байна. ОХУ-аас туршлага солилцох, эмчилгээг нь судлах, эмнэлгийн хэрэгслүүд нийлүүлэх тал дээр хүсэлт тавихаар тус улс руу баг явуулахаар бэлтгэл хангасан.

Маргааш Туркын онгоцоор ДЭМБ-аас нийлүүлж байгаа эмнэлгийн хэрэгслүүдийг хүлээж авна. Өнөөдөр ажиглалтад 461 хүн байна.

Урьд шөнө онгоцоор Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 138 иргэн ирсэн. Тэндээс гурван иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж хяналтад авсан. Эрхүү-Улаанбаатар вагоноор ирсэн 12 хүнийг Дарханд тусгаарласан” гэв.

 

Урьд шөнө онгоцоор Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 138 иргэн ирсэн. Тэндээс гурван иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж хяналтад авсан. Эрхүү-Улаанбаатар вагоноор ирсэн 12 хүнийг Дарханд тусгаарласан
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.