| | USD/MNT 0₮

Иргэддээ мөнгө тараах Засгийн шийдвэр ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ үүсгэж “ИНЦЛЯЦИ ӨСГӨХ”-ӨӨС ХЭТЭРСЭНГҮЙ

УИХ-ын гишүүдийн хугацаат алба дуусч хэдийн 2024 оны “ИХ СОНГУУЛЬ” хаяанд ирлээ. Их сонгууль гэх учир нь энэ жил төрийн суудалд 126 эрхэмийг бид сонгоно. Сонгууль дөхөөд ирэхээр гишүүд нь ном, сонин, хэвийн боов тараадаг бол засгийн газар нь эх орны хишиг тарааж данхалздаг. Энэ жилийнх мөн л тэрхүү дэг жаягаараа буюу 10 жилийн өмнөх жишгээрээ бэлэн мөнгө тарааж өрсөлдөх нь ойлгомжтой болов. тодруулбал, өчигдөр засгийн газар ээлжит хуралдаанаа хийж “Эрдэнэс Таван Толгойн” 1072 хувьцааны ноогдол ашиг тараана хэмээн иргэдэдээ ээлтэй засаг төр болж хайр энэрэлдээ бялхуулж эхлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ: “Засгийн газрын хуралдаанаар 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцааг иргэдэд шинээр эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр Монгол Улсын 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болно. ЭТТ хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрс тойрсон далд эдийн засгийг ил болгосноор Эрдэнэс Тавантолгой компани 2022 онд 1.3 их наяд төгрөг, 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 3.2 их наядын цэвэр ашигтай ажиллах тооцоо гарч байна. Ингэснээр олон жил хүлээгдсэн 1072 хувьцаа амьд хувьцаа болж байна” гэлээ.

ӨВЛИЙН ГУРВАН САР ШАТАХУУНД ООЧЕРЛОЖ, ШИЛЭН ЗАМ ДЭЭРЭЭ ХАЛТИРСАН АРД ТҮМЭН НЬ СОНГУУЛИЙН САНАЛЫГ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВДАГ МАН-ЫН ХАВХАНД ӨӨРСДӨӨ ГҮЙГЭЭД ОРЧИХЛОО. Ер нь бол “өгч л байвал авч л байя” гэсэн бодолтой иргэд ч цөөнгүй. Хүмүүсийг яг ийм сэтгэхүйтэй болгосон нь МАН-ынхан. ИРГЭДЭЭ ХАЛАМЖИНД ЖИВҮҮЛЖ, ЗАЛХУУЧУУДЫН ХОНГИЛ РУУ ТҮЛХЧИХСЭН.

 Угтаа бол энэ нь маш том сөрөг үр дагавартай. Тодруулбал, төрөөс мөнгө тараасны яг маргаашаас нь эхлээд инфляци өсдөг. Гэтэл иргэдийн авсан мөнгө цаг хүрэхгүй хугацаанд дуусч байхад тухайн өссөн инфляци цаашид буурахгүй өсөлттэй хэвээр үлдэнэ. Товчхондоо засгийн газрын эл шийдвэр нь үнийн хөөрөгдөл үүсгэж, инфляци өсгөхөөс хэтэрсэнгүй. Үүний оронд Төр тараасан мөнгөөрөө ганц ч болов нефтийн үйлдвэр, эсвэл цементийн үйлдвэр барьсан бол ард иргэд нь өдөр шөнөгүй шатахууны оочерт дараалан зогсохгүй, барилгын талбай дээр хятадууд эзэгнэхгүй болгох боломжоо дахин алдаж улсын хөгжил дахин нэг алхам хойшиллоо.

Урд, хойд хөршөөсөө мөнхийн хараат байх сонирхолтой манай улсад үйлдвэрлэгч орон болох сонирхол огт алга. Адаглаад ганц гангийн үйлдвэртэй байсан бол монголчууд арматураа дотооддоо үйлдвэрлээд хэрэгцээгээ бүрэн хангачих бүрэн боломж бий. Төмрийн хүдэр коксжих нүүрсний нөөцөөрөө дээгүүрт эрэмбэлэгддэг хэр нь төмрийн бэлдцээ урд хөршөө импортоор хангадаг эмэгнэлтэй дүр зураг өнөөдрийг хүртэл байсаар байна. Энэ байдал цаашид ч үргэлжлэнэ гэдгийг баталж бэлэн мөнгө тарааж, иргэдээ дахиад л хуурсан цаг зуурын шийдвэр гаргалаа.

Сэтгүүлч М.Үүрийнтуяа 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.