| | USD/MNT 0₮

ХОТЫН ЗАХААР ЯВДАГ АВТОБУСАНД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ, ГАР АРИУТГАГЧ БАЙРШУУЛЖЭЭ

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс иргэд болон нийтийн аж ахуйн нэгж байгууллага, нийтийн тээврийнхэн хувийн ариун цэврийг сайтар сахиж байна.

Тухайлбал, гэр хороолол, хотын захаар явж буй автобусуудын сандлынг бүрээс хиртэй, шороотой байна гэсэн иргэдийн саналын дагуу нийслэлд явж байгаа бүх автобусанд их цэвэрлэгээ ариутгалыг хийж, гар ариутгагчийг байрлуулан үйлчилгээнд явуулж байна. 

Цаашид ч цэвэрхэн автобусанд тогтмол зорчдог болох тал дээр анхаарч ажиллахаар болжээ.

Нийслэлд явж байгаа бүх автобусанд их цэвэрлэгээ ариутгалыг хийж, гар ариутгагчийг байрлуулан үйлчилгээнд явуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.