| | USD/MNT 0₮
"Үндэсний баялгийн сангийн хууль"-ийг хамтран боловсруулсан санамж бичигт МУ-ын Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга П.Доржханд нар гарын үсэг зурлаа. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэрээ, "Засгийн газрын өнөөдрийн хурлаас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Монгол Улсын 3,4 сая иргэн Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигч болж байна. Эрдэнэс тавантолгой 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах урьдчилсан дүгнэлт гарлаа. Тус компани ногдол ашгаа хуваарилах үүрэгтэй. 2022 оны ногдол ашиг 116 мянган төгрөгийг иргэдийн дансанд өнөөдөр шилжүүлэх боломж бүрдсэн гэж ойлгож болно. Харин 2023 оны ашиг нэг иргэнд 286 мянган төгрөг байхаар байна гэж тус компанийн удирдлагууд мэдэгдсэн. Үүнд санхүүгийн аудит орно. Баялагийн сангийн тухай хууль батлагдсны дараа хувь хүн бүр дээр хуримтлалын нэгдсэн сан бий болно" гэж