| | USD/MNT 0₮

ЧУУЛГАНЫ ХУРАЛД СУУДДАГГҮЙ ГИШҮҮДИЙГ Б.НАРАНХҮҮ, Ж.ЭРДЭНЭБАТ, О.СОДБИЛЭГ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы танилцуулгыг ирцын мэдээг хуралдаан зохион байгуулах хэлтэсээс мэдээллээ. Тус хэлтсээс өнгөрсөн 8-9 сард нийт 52 цаг 52 минут үргэлжилсэн 14 удаагийн хуралдаан зохион байгуулжээ.

Хуралдаан тасалсан цагаараа Н.Номтойбаяр, С.Эрдэнэ нар 52 цаг 42 минутаар үзүүр түрүү булаалдаж байна.

Харин хуралд суудаггүйгээр алдартай УИХ-ын гишүүн Б.Наранхүү 50 цаг 15 минутаар удаалсан бол Ж.Эрдэнэбат 25 цаг 08 минут, О.Содбилэг 22 цаг 10 минут хурлаа тасалсан байна.

Харин С.Жавхлан гишүүн нэг ч минут хуралдаанд суугаагүй атлаа 52 цаг 52 минут чөлөөтэй гэж бүртгэгдсэн байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.