| | USD/MNT 0₮

16 цагийн байдлаар орон нутгийн замд 164 автобусанд 6888 зорчигч хөдөлгөөнд оролцож байна

Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр өглөө 06.00 цагаас нээж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан шалган нэвтрүүлэх долоон цэг нэлээдгүй ачаалалтай байна. 

16:30 цагийн байдлаар нийт 51 чиглэлд 164 тээврийн хэрэгслээр 6888 зорчигч замд зорчиж байна. Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө автобуудлуудын эмч нараар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган, асуумжийг бөглүүлэн ажиллаж байна. Харин 14.30-16.30 цагийн хооронд зам дундын хяналтын постоор 50 тээврийн хэрэгслээр 1186 зорчигч дамжин өнгөрсөн. Жолооч, зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжсэн бөгөөд илэрсэн зөрчилгүй болно. 

16 цагийн байдлаар орон нутгийн замд 164 автобусанд 6888 зорчигч хөдөлгөөнд оролцож байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.