| | USD/MNT 0₮

Э.Мөнхнаран Төрийн 3 өндөрлөгтэй холбоо хамаарал бүхий ХАМГИЙН ТОМ АРТАЙ ХҮН

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 26-р хороонд Дашваанжил ХХК-ийн эзэмшлийн байгалийн хий ачиж явсан том оврын машин “Ниссан патрол” суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Улмаар тухайн ачиж явсан хий алдагдаж хүчтэй дэлбэрэлт болж дөрвөн хүн харамсалтайгаар амиа алдаж 10 гаруй хүн түлэгдэж гэмтсэн.

Мөн ойролцоо зогсож байсан 20 орчим автомашин болон орон сууцны барилга шатсан түймрийн гамшиг дэгдсэн байдаг.

Тиймээс хуулийн байгууллага осолд холбогдсон жолооч Ч.Рэнчиндорж, Э.Мөнхнаран нарыг түр саатуулж, ослын нөхцөл шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Тухайн “Ниссан патрол” автомашинд БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран явж байсан бөгөөд түүнтэй холбоотой мэдээлэл олны анхааралыг татаад буй.  

Э.Мөнхнаран гэж хэн бэ

Осолд холбогдсон “Ниссан патрол” маркийн автомашиныг жолоодож явсан Э.Мөнхнаран нь ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газарт захирлаар ажилладаг бөгөөд осолд холбогдох үедээ унаж явсан “Ниссан Патрол” маркийн автомашин байгууллагынх нь нэр дээр бүртгэлтэй байсан.

Э.Мөнхнарангийн аав Содномбалжирын Эрдэнээ нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын VI багийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Г тай бүлэглэн худал тоо, мэдээлэл, тодорхойлолт гаргах замаар бусдыг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамруулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэж байсан.

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДУНДЫН ШҮҮХ С.Эрдэнэд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож” ял ногдуулж байжээ.

Мөн Э.Мөнхнарангийн дүү Эрдэнээгийн Мөнхдөл нь  2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 06 дугаар Шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  дүгээр зүйлийн 181,2,1 дэх хэсэг, “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож, гурван жил, нэг сарын хорих ял шийтгүүлсэн байна.

“Дашваанжил газ” ХХК-ны жолооч Ч.Рэнчиндорж гэж хэн бэ

“Дашваанжил газ” ХХК-ийн цистерн машиныг жолоодож явсан Чулуунбаатарын Рэнчиндорж нь 1963 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой. Жолооч мэргэжилтэй, B, C, D, E ангилалтай, “Аюултай ачаа болон овор ихтэй, урт хүнд ачаа тээврийн мэргэшсэн  жолооч нэгэн аж. Анх ажлын гараагаа жолоочоор эхэлж, өнөөдрийг хүртэл 40 шахам жил жолоочоор ажиллажээ. 1984 онд 21 настайдаа Авто тээврийн удирдах газарт жолоочоор ажилд орж, 20 жил тасралтгүй ажилласан. 2004-2008 онд МТТ тээвэр зуучийн газар, 2008-2019 онд СОЛОТ тээвэр зууч компанид жолооч, 2019 оноос осолд холбогдох хүртлээ Дашваанжил ХХ-д жолоочоор ажиллаж байжээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.