| | USD/MNT 0₮
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Эдийн засаг хөгжлийн яамнаас Засгийн газраар оруулж хэлэлцүүлж, хоёр дахь удаагаа өргөн барьсан боловч өнгөрсөн намрын чуулганы сүүлийн өдрүүдэд хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй билээ.
Тэгвэл газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах эзэмшихийг цуцлах талаар D-Parliament сайт дээр иргэдээс нээлттэй санал асуулга авч эхэлжээ. Тодруулбал, нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд байршуулсан санал 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ-ын дарга уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэх учиртай. Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах эзэмшихийг цуцлах санал асуулгад өнөөдрийн байдлаар 47.630 иргэн саналаа өгсөн байна.
Та саналаа өгөх бол ЭНД дарна уу