| | USD/MNT 0₮
Монгол Улсын их хурлын дэд дарга Л.Мөнхбаатар пүрэв гарагт Бээжинд айлчилж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа. Энэ онд хоёр улсын дипломат харилцааны 75, стратегийн түншлэлийн арван жилийн ой тохиож байгаа учир хамтарсан баярын арга хэмжээ зохион байгуулах тухай ярилцсан байна. Мөн 1955 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчилж, Ханги-Мандал хил дамнасан төмөр замыг барих ажлыг эхлүүлэх талаар хэлэлцжээ. Улмаар Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг, Булган-Такашикен боомтоор уул уурхайн бус бүтээгдэхүүн нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэх тухай санал солилцлоо. Цаашид хиймэл оюун ухаан, ногоон эдийн засгийн асуудлаар хамтран ажиллаж, улс төрийн харилцаагаа тогтвортой байлгах тухай мөн ярилцжээ.