| | USD/MNT 0₮

ЗАВХАН АЙМАГТ ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ ЭХЭЛЖЭЭ

Манай орны ихэнх нутаг цастай, мал аж ахуй отор нүүдэл ихтэй байгаа тул зарим орон нутагт хаваржилт хүндэрч болзошгүй байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газрын Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногийн мэдээллээр найман аймгийн 39 сум цагаан зудтай байгаа бол 12 аймгийн 47 суманд зудын эрсдэлтэй байна. 

Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн зэрэг сумдад цас олон хоног их хэмжээгээр орсны улмаас зудын байдал нүүрлээд байна.

Зарим газраа 53-63 см, гуу жалгандаа 105-115 см цасан бүрхүүл тогтсон байна. Малчид хаваржилт хүндэрч байна. Одоогоор дээрх сумдын хоргодсон малын тоо 23 мянгад хүрээд байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газрын Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэст ирүүлсэн хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногийн мэдээллээр найман аймгийн 39 сум цагаан зудтай байгаа бол 12 аймгийн 47 суманд зудын эрсдэлтэй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.