| | USD/MNT 0₮

Т.Сүхболд даргаа Нүүрсний сонсголд ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ 74 хүний НЭРСИЙГ ИЛ БОЛГО!!!

Өнгөрсөн сард нүүрсний сонсгол гэх сүр дуулиантай хулгайн задлан болж өндөрлөв. Энэ үеэр олон хулгайчдыг ил болгон зарлан тунхагласан хэдий ч өнөөдрийг хүртэл тэднийг хэрхэх эсэх нь тодорхойгүй байна.

Тодруубал, Нүүрсний нээлттэй сонсгол хоёр үе шаттайгаар үргэлжилсэн бөгөөд нийт 60 сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Мөн холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариут авч, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан бөгөөд давхацсан тоогоор нийт 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 буюу 72.6 хувийн гэрч ирж оролцсон талаар сонсгол даргалагч Б.Энхбаяр мэдээлсэн.

Тэгвэл сонсголд гэрчээр дуудсан хэдий ч хүндэтгэх шалтгаангүйгээр 74 гэрч оролцоогүй байна. Тиймээс хянан шалгах хорооноос Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдод дараах 74 хүний нэрсийг хүргүүлж хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг санууллаа. Дэлгэрүүлбэл, өндөр дээд албан тушаал хашиж байсан, хэрэгт хамжигчаар байсан тухайн үед удирдлагын статуст ажиллаж  гарын үсэг зурж байсан чухал 74 хүн ирээгүй байна.

Эдгээр хүмүүсийг ил болгох чухал шаардлагатай. Угтаа бол тодорхой хэмжээний албан тушаал хашиж байсан, чухал мэдээлэлтэй хүмүүс бүгд цуглаж байж хянан шалгах хорооны сонсголын үр дүн харагдах ёстой байв.  

Эдгээр хүмүүсийг хэзээ ил гаргах вэ Т.Сүхболд дарга аа. Олон өдөр үргэлжилсэн сонсголын үр дүн олон нийт төдийгүй, төрийн түшээдэд ч мөн хүлээлтэй байна.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.