| | USD/MNT 0₮

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Н.Энхбаярыг сонголоо

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэ гишүүдийг томилсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны анхны хурал өнөөдөр (2024.01.22) болж даргаа сонгожээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.5-д “Зөвлөлийн гишүүд нь даргаа олонхын саналаар 2 жилийн хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно” гэж заасныг хуралдаан даргалагч Р.Рэнцэнбазар дурдаад, Зөвлөлийн даргад нэр дэвшигч Н.Энхбаяр, Н.Ууганбаатар нарын талаар танилцуулж санал хураалт явууллаа. Санал хураалтаар Зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр 71.5 хувийн санал авч Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар сонгогдлоо.   

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.