| | USD/MNT 0₮

ИРГЭН Д.ДОРЖПҮРЭВ:НАДТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ХОХИРОЛ БАЙХГҮЙ ГЭЖ ҮЗЭЭД ХААСАН

Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэв өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-нд иргэн гэх нэрээр 20 сая төгрөгийн хандив өргөж, олон нийтийн дунд од болоод авлаа.

Уг нь энэ хүн албан тушаал хашиж байхдаа авлигын хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгуулж байсан нэгэн. Гэвч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард холбогдсон хэрэг нь хэрэгсэхгүй болсон байгаа юм.

Анх Д.Доржпүрэв тэргүүтэй хүмүүсийг  АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2016 оны есдүгээр сард тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 148.4, 166.1.2-т заасан бүлэглэн онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж, цагдан хорьж байсан билээ.

Ингэхдээ Д.Доржпүрэв тэргүүтэй хүмүүсийг “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын хөрөнгө 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Дэд сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийн байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэх үйлдэлд түүнийг буруутгасан юм. Мөрдөн байцаалтын явцад ч гэсэн зарим гэм буруутай үйлдэл нь нотлогдсон гэх мэдээлэл бий. Гэсэн ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хаасан гэх.

Гэм буруутай байсан ч гэсэн хуулийн хугацаагаар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан л бол хавтаст хэрэг хаагдана.

Харин сонгуулийн чимээ ойртсон энэ үед тэрбээр өрөвч тустай хүний дүрд хувилж, их хэмжээний ам.доллар хувьдаа завшсан мөнгөнөөсөө хандив өгсөн байж болзошгүй. 2020 оны пиараа хандиваар хийгээд эхэлжээ гэж харж хардахаар байна.

Хуульзүй дотоод хэргийн дэд сайд байсан Б.Энхбаяр “Улсын 35 сая ам.долларын төслөөс 1 сая ам.доллар угаасан нь нотлогдоод Хятадууд нь баримтаа өгөөгүйгээс хэрэг нь ганцхан сарын өмнө хэрэгсэхгүй болсон энд буянт үйлстэн болсон тууж явна. Дутаачээ, зайлаачээ” хэмээн цахим хуудсандаа бичсэн байсан юм. Үүнээс харахад иргэн Д.Доржпүрэв их “но”-той юм шиг харагдана. Хуулийн дэд сайд байсан хүн худлаа зүйл бичихгүй байх.

Харин энэ тайлбарт Д.Доржпүрэв “Сайн үйлсийн аяныг минь битгий улстөржүүлээрэй. Надтай холбоотой гэх хэргийг хохирол байхгүй гэж үзээд аль дөрөвдүгээр сард хаасан. Хуульзүйн дэд сайд байсан хүн гүтгэж боломгүй санагдах юм. Харж л байя. Сайн муугаар хорвоо дүүрдэг шүү дээ” гэжээ.

Харин их хуралд нэр дэвших үү гэсэн асуултанд тэрбээр хариулт өгөөгүй юм.

Дашрамд дуулгахад, улсад онц хэмжээний хохирол учруулсан энэхүү хэргүүдийг сэргээн шалгах хуулийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачлаад батлуулсан. Харин хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулиар яг ямар байдлаар хэрэгжих нь тодорхойгүй байгаа.

Албан тушаалын байдлаа ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан цагаан захтнуудад холбогдох хэргийг дунд дэд сайд асан Д.Доржпүрэв нартай холбогдох хэрэг орно. Тиймээс түүний хэргийг сэргээн шалгана гэсэн үг юм.

 

Д.Доржпүрэв тэргүүтэй хүмүүсийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2016 оны есдүгээр сард тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 148.4, 166.1.2-т заасан бүлэглэн онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж, цагдан хорьж байсан билээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.