| | USD/MNT 0₮

МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨНӨӨДӨР 57 НАС ХҮРЧ БАЙНА

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа аж.

Тэрбээр 1963 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд энэ жил 57 нас хүрч байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт урд хөршид албан ёсны айлчлал хийж ирсэн бөгөөд одоогоор Улсын хоёрдугаар эмнэлэгт түр хугацаагаар тусгаарлагдсан байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга нь 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг дунд боловсрол эзэмшин төгссөн. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгсжээ. Улмаар самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, Дүрслэх урлагийн байгууллагад зураач,  "Женко" ХХК-ийн Ерөнхий захирал,  "Баянгол зочид буудал" ХК-ийн гүйцэтгэх захирал, "Мах Импекс" ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашсан байдаг.

Харин 2004-2016 онуудад УИХ-ын гишүүнээс дөрвөн удаа сонгогдож, энэ зуур Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан намтартай. 

Дашрамд сонирхуулахад, Ерөнхийлөгчийн дүү “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттуул нь 1965 оны гуравдугаар сарын 3-нд ахтайгаа нэг өдөр төржээ.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа аж.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.